T.C

BAŞBAKANLIK

Türk İşbirliği ve Koordinasyon Ajansı Başkanlığı /TİKA

Туркийн хамтын ажиллагаа, хөтөлбөр зохицуулах газар /ТИКА/

       БНТУ-ын Ерөнхий сайдын дэргэдэх Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг /ТИКА/ нь Төв Ази, Зүүн Европ, Кавказ болон шинээр тусгаар тогтносон Балканы орнуудын хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор 1992 онд байгуулагдсан юм. ТИКА нь эдгээр орнуудтай эдийн засаг, худалдаа, техник, нийгэм, соёл, боловсрол, эрүүл мэндийн салбарт хамтран ажиллаж, мөн тухайн орнуудын хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор төрөл бүрийн салбарт төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа билээ.
БНТУ, ТИКА-гийн тусламжтайгаар андын, ахан дүүс улс орнуудад чиглэсэн үйл үйл ажиллагааны суурь нь энх тайван найрамдлыг бий болгох эрхэм зорилгод оршино.
       ТИКА нь дэлхийн 100 гаруй оронд үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд одоогийн байдлаар 30 улсад, 33 хөтөлбөр зохицуулалтын газраар дамжууулан төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байна.
ТИКА нь техник туслалцаа, хамтын ажиллагааны төслийн хүрээнд тухайн төслийг хэрэгжүүлж байгаа улс орны ашиг сонирхол, нийгэм, соёлын хэм хэмжээг дээдлэн үздэг байгууллага юм. Энэ хүрээнд туслалцаа авч байгаа орнуудын хүсэлтийг харгалзан боловсон хүчин бэлтгэхэд нэн түрүүнд анхаарч шаардлагатай арга хэмжээ авах, төсөл хэрэгжиж байгаа улс оронтой адил үүрэг харицулага хүлээх, төсөл дууссаны дараа санаачлагыг тухайн улсад үлдээх нь ТИКА-ийн төслийн зарчим мөн.
Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлагийн одоогийн ерөнхийлөгч Доктор СЭРДАР Чам ажиллаж байна.

       ТИКА-гийн Улаанбаатар дахь Хөтөлбөр зохицуулалтын газар нь 1994 оноос хойш Монголд үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 2001 оны 7 дугаар сарын 26 өдөр Монгол улс болон БНТУ-ын Засгийн газрын хоорондох санамж бичигт гарын үсэг зурснаар 2002 оны 2 дугаар сарын 24 өдөр албан ёсоор нээгдсэн нь хоёр улсын хоорондох найрсаг харьцаанд тулгуурлан нийгэм болон эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор байгуулагдсан юм.
       ТИКА нь Улаанбаатар дахь Хөтөлбөр зохицуулалтын газраараа дамжуулан Улаанбаатар хотын тулгамдсан асуудлуудыг шийдэх зорилгоор Монгол улсын бүх салбарын чадамхыг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулах, эрчим хүчний эх үүсвэрийн асуудлын улмаас хоёр дугаарт тавигдаж буй бүсүүдэд дэд бүтцийг хөгжүүлэхэд чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг Монгол улсын төрийн болон турийн бус байгууллагуудын хүсэлтийн дагуу хэрэгжүүлж ирсэн билээ.
Өнөөдрийг хүртэл нийгмийн дэд бүтцийг хөгжүүлэх, захиргааны болон хувь хүний хөгжлийг сайжруулах, эдийн засгийн хөгжлийг нэмэгдүүлэх, соёлын хамтын ажиллагаа, харилцааг хөгжүүлэх, эв найрамдалд хувь нэмэр оруулахад чиглэсэн төрөл бүрийн салбарт хэдэн зуун төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн.

Монгол улсад хэрэгжүүлсэн томоохон төсөл хөтөлбөрүүдээс товчхон дурьдахад

1. Монгол нутаг дахь Түрэгийн үеийн хөшөө дурсгалыг хадгалж хамгаалах сэргээн засварлах төсөл
       Түрэгийн үеийн хөшөөд одоогийн байдлаар олдсон байгаа Түрэгийн түүхтэй холбоотой хамгийн эртний дурсгалууд мөн бөгөөд одоог хүртэл судалгаа хийгдсээр байна. Энэ хөшөөнүүдийг 1300 жилийн тэртээх хэвээр нь байлгах зорилгоор 1994 онд эхлүүлсэн "Монгол нутаг дахь Түрэгийн үеийн хөшөө дурсгалыг хадгалж хамгаалах сэргээн засварлах" төслийн хүрээнд 1997-2006 оны хооронд археологи, геофизик, хэл шинжлэл, музейн барилга барих, хадгалж хамгаалах, сэргээн засварлах зэрэг ажлууд хийгдсэн. Эдгээр ажлуудаас хамгийн чухал нь Билэг хааны үеийн 4000 гаруй алт мөнгөн, хүрэл зэсэн, үнэт чулуу түүхийн олдворуудыг одоо Хөшөө цайдам музейд хадгалагдаж байна. "Монгол нутаг дахь Түрэгийн үеийн хөшөө дурсгалыг хадгалж хамгаалах сэргээн засварлах" төслийн хүрээнд Билэг хаан болон Культегин жанжны гэрэлт хөшөө байрлаж байгаа Орхоны хөндий ба Тонюукукийн цогцолбор байрлаж буй бүсийг Монгол улсын Засгийн газар хамгаалалтын бүс болгон тогтоол гаргасан. 2004 онд Орхоны хөндийг ЮНЕСКО дэлхийн соёлын өвийн жагсаалтанд бүртгэсэн. Турк хэлээр бичигдсэн Туркийн тухай энэхүү хөшөөнүүдийг хадгалж хамгаалах хоч үедээ үлдээх зорилгоор хуулбарлах ажлыг ТИКА-гийн зүгээс хариуцаж хийн Орхоны хөндий дэх малтлагын газарт Хөшөө цайдам музейг барьж байгуулсан.
2. Билэг хааны авто зам
       Монголын мянганы хөгжлийн зам барилгын ажилд хувь нэмэр оруулах болон эртний Түрэгийн үеийн хөшөө дурсгалуудад хүрэх замыг дөтлөх зорилгоор Архангай аймгийн Хашаат сумын Хөшөө цайдам бүсэд байгуулсан Хөшөө цайдам музейгээс Өвөрхангай аймгийн Хархорин сум хүртэлх 46 километр хатуу хучилттай авто замыг барьсан. Энэхүү Билэг хааны авто замыг мянганы хөгжлийн зам болон улсын хамгийн том уурхай болон үйлдвэржилтийн бүсүүдийг холбох тэнхлэгийн дагуу байгуулсан юм. Энэ бүс нь Азийн эртний соёл иргэншил үүсэн бий болсон онгон байгальтай газар нутаг билээ. Билэг хааны авто зам нь Монгол нутаг дахь Түрэгийн үеийн хөшөө дурсгалуудыг суртчилах болон тухайн бүс нутгийг аялал жуучлалын төв болгон хөгжүүлэхэд хувь нэмэр оруулна.

3. Анкарагийн гудамжны тохижилтын ажил
       Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрээр бага тойруугийн нэг хэсгийг Анкарагийн гудамж болгосон бөгөөд 2011 оны 10 дугаар сарын 29 өдөр Нийслэлийн засаг даргын тамгын газар ТИКА-гийн Улаанбаатар дахь Хөтөлбөр зохицуулалтын газар хооронд Анкарагийн гудамжны тохижилтын ажлын хамтын ажиллаганы протоколд гарын үсэг зурснаар 2012 онд Анкарагийн гудамжийг иж бүрнээр нь тохижуулж нийслэлийн жишиг гудамж болгосон.

4. Ататуркийн нэрэмжит сургууль
       Анкарагийн гудамжинд байрлах Ататуркийн нэрэмжит 5 дугаар сургуульд аугаа их удирдагч Аататуркийн амьдрал, үзэл баримтлал, хувьсгал, боловсролын талаарх санааг энэ сургуулиар дамжуулан бүх сурагч багш нар болон Монголын ард түмэнд үнэн зөвөөр таниулах зорилгоор уг сургуульд Ататуркийн булан нээсэн ба орчин үеийн 20 компьютер бүхий лаборатори байгуулсан. Мөн сургуулийн барилгын гадна фасатын засварлан урд талын талбайд Ататуркийн хөшөөг цогцлоосон.


5. Монгол-Туркийн найрамдлын цэцэрлэгт хүрээлэн төсөл
       2009 онд Монгол улс, Бүгд Найрамдах Тур улстай дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойг тохиолдуулан НЗДТГ, СБДТГ-ын санаачлагаар Улаанбаатар хотын төвд байрлах Монгол-Туркийн найрамдлын цэцэрлэгт хүрээлэн байгуулж нийслэлийн иргэдийг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх орчинг бүрдүүлж өгсөн.


6. Монгол-туркийн хамтарсан цус сэлбэлт судлалын үндэсний төв төсөл
       Монгол-Туркийн хамтарсан цус сэлбэлт судлалын үндэсний төвийг байгуулах анхны алхам 2005 оны 10 дугаар сарын 22-28 өдрүүдэд Туркийн эрүүл мэндийн мэргэжилтэнгүүд Монголд хүрэлцэн ирснээр тавигдсан билээ. Уг айлчлалын үеэр "Монгол-Туркийн хамтарсан цус сэлбэлт судлалын үндэсний төв" төслийн хүрээнд уг төвд ажиллах 6 эмч, 2 сувилагч, 2 техникийн мэргэжилтэнг БНТУ-д 2 сарын мэргэжлийн сургалтанд хамруулсан. Монгол-Туркийн хамтарсан цус сэлбэлт судлалын үндэсний төв"-ийг байгуулахад шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг Монголын талд хүлээлгэн өгснөөр тус төв нь үйл ажиллагаагаа 2008 онд эхлэн улсын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж байна.


7. Монгол улсын Засгийн газрын архивыг цахим хэлбэрт шилжүүлэх төсөл
       БНТУ-ын цахим архив болон архивлах арга барилын туршлагаас үндэслэн Монгол улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын архивын баримт мэдээллүүдийг цахим хэлбэрт шилжүүлэн, сүүлийн үеийн тоног төхөөрөмж бүхий уншлагын танхим байгуулан төрийн албан хаагч болон ард иргэдийг хэрэгцээ шаардлагатай хууль, мэдээ мэдээлэл, баримтаар хангах зорилгоор цахим архив байгуулахад шаардлагатай тоног төхөөрөмжийн туслалцаа үзүүлэн программ хангамжийг боловсруулан Засгийн газрын хэрэг эрхлэх газрын архивыг цахим хэлбэрт шилцүүлсэн.


8. "Сургамжит өгүүллэгүүд 1", "Сургамжит өгүүллэгүүд 2" номыг хэвлэн түгээх төсөл
       Сургамжит өгүүллэгүүд номыг Монголын ерөнхий боловсролын сургуулиудын багш нарт гарын авлага болгон тарааснаар шинэ үеийнхнийг өрөвч нинжин сэтгэлтэй, шударга, үүргээ ухамсарласан иргэн болж төлөвшихөд хувь нэмэр оруулах зохилгоор Монгол улсын Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтран "Сургамжит өгүүллэгүүд 1", "Сургамжит өгүүллэгүүд 2" номуудыг ТИКА-гийн зүгээс хэвлэн Монгол улсын ерөнхий боловсролын сургуулиудын нийт 25543 багш нарт үнэ төлбөргүй тараасан.

9. ХААИС-ын харьяа судалгаа шинжилгээний хүлэмж байгуулах төсөл
       Монгол улсын ХААИС-ын хүсэлтээр Монгол улсын хөдөө аж ахуй, газар тариалангийн хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, эрдэм шинжилгээний нээлтүүдийг дэмжих зорилгоор Туркийн туршлагыг Монголд нэвтрүүлэх зорилгоор "Судалгаа шинжилгээний хүлэмж" байгуулсан. Уг хүлэмжинд ажиллах нийт 11 багшийг Турк улсад богинү хугацааны сургалтанд хамруулж чадавхийг нь дээшлүүлж Туркийн газар тариалангийн салбарыг газар дээр нь судалж шинэ технилогийг нэвртрүүлэх боломжийг бий болгосон.


10. МУИХ-ын Номын санг цахим хэлбэрт шилжүүлэх төсөл
       Монголын ард иргэд болон төрийн албан хаагчдыг Их хурлын номын санд нэвтрэн хүссэн ном, сонин, сэтгүүл, хууль тогтоомж, төрийн мэдээ сонинг цаг тухайд нь унших боломжийг олгох зорилгоор БНТУ-ын Үндэсний ассамблейтай хамтран Монгол улсын Их хурлын номын санг цахим хэлбэрт шилжүүлэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийн туслалцаа үзүүлэн орчин үеийн стандартад нийцсэн программ хангамжийг суулгасан.


11. МУИХ-ын Хэвлэх цехийн тоног төхөөрөмжүүдийг шинэчлэх төсөл
       Монгол улсын Их хурлын Хэвлэх цехийн тоног төхөөрөмжүүд нь олон жилийн туршид эвдэрч муудан хэрэгцээ шаардлага хангахгүй байсан тул бүх тохог төхөөрөмжүүдийг нь орчин үеийн хэрэгцээ шаардлагад нийцсэн тоног төхөрөөмжүүдээр шинэчлэн хэвийн үйл ажиллагаагаа өндөр түвшинд явуулах орчинг бүрдүүлсэн.



ТИКА-гийн Улаанбаатар дахь Хөтөлбөр зохицуулалтын газрын Хөтөлбөр зохицуулагчаар Доктор ЭКРЭМ Калан ажиллаж байна.

Хаяг: Сүхбаатарын талбай-1, Бодь Цамхаг 6 давхарт 601 тоот, Улаанбаатар хот Монгол улс
Холбоо барих утас: +976-11-321278, +976-11-310514
Факс: +976-11-327668
Вэб сайт: http://www.tika.gov.tr
Цахим шуудангийн хаяг: ulanbator@tika.gov.tr